Куан Инь Аргын Бодит Ач Тус
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Мексик. Мехико Хот. 1993 оны 3 сарын 30
(Эх нь Англи хэлээр)
А: Өдөр тутмын амьдралд энэ бясалгалыг хийхийн жинхэнэ бодит зорилго нь юу юм бэ?
Б: Бүрэн төгс билэг ухаанаа ашигладаггүйн улмаас бид маш их айдас түгшүүрт автаж
заримдаа юмыг бат итгэлгүй үйлддэг. Хааяа уйтгар гунигт автаж, гадны дарамт шахалтыг мэдэрнэ, дээр нь нөхцөл байдлуудаас айна: ийм болохоор, ямар ч албан тушаалтай, хичнээн ч их мөнгөтэй бай