Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн бясалгалын тухай айлдвараас (Флорида, 2001.06.11) Үхсэний дараа авшигтан дээр Багш ирнэ. Авшиг аваагүй бол Кал (хар хүч) ирнэ. Авшиг авснаас хойш сүнс Калд харьяалагдахгүй болохоор тэр таныг хянаж чадахаа больж зайлна. Гэвч тэр таныг айлгах гэж оролдох нь мэдээж. Тэр саад учруулахаар байнга оролдоно. Энэ нь түүний ажил юм. Таны ажил бол өөрийнхөө замаар л явах. Тэрний юу хэлэх нь хамаагүй. Авшигтан ах: "энэ аймшигтай сонсогдож байна" гэв. Багш: Зүгээр дээ. Амьдрал угаасаа л аймшигтай шүү дээ. Төгсгөл нь үргэлж үхлээр төгсөнө. Та авшигтан юм чинь Багшаар үргэлж хамгаалуулна. Авшигтан номын ах: асууж байна: "Энэ нь бидний хайрладаг болон ойр дотны хүмүүст ч гэсэн хамаарах уу". Багш: Мэдээж хэрэг. Багш бүгдийг нь анхааралдаа авах болно. Энэ нь авшиг хүртсэн байхын ач гавьяа юм. Үүнийг мэдсэн та талархалтай үхэх бөгөөд энэ авшиг гээч зүйл ямар аугаа шагнал вэ гэж мэдэхдээ балмагдах болно. Энэ бол үнэхээрийн гайхамшиг. Ямар гайхамшигтай вэ гэдгийг би үгээр илэрхийлж чадахгүй байна. Би зөвхөн таны төлөө л баяртай байж чадна. Та үнэхээр азтай тийм ээ, их азтай. Энд та Бурхан чанараас өөр юу ч олж авахгүй. Гэхдээ үүнийг солиод авчих юм танд юу ч байхгүй, үүнийг худалдаж авах юу ч байхгүй. Tа мянган жил мөргөж залбираад ч энэ бэлгийг авч чадахгүй. Энэ бол таны энэ хорвоогоос олж авч чадах хамгийн аугаа зүйл юм. Хэн нэгэн, танаас илүү өндөр оршинолууд ч үүнийг авч чадаагүйдээ танд атаархах болно. Яагаад гэвэл та тэргүүн өндөрлөгт байгаа учраас л танд атаархаж байгаа юм. Тэнд оюунлаг оршинолууд буюу сахиусан тэнгэрүүд, эс бөгөөс сүйтгэгчид (Орчлонгийн янз бүрийн хязгаар оронд амьдрагсад ) байдаг. Тэд нэг л өдөр үхдэг бол та харин үхэхгүй. Тэд доошилно, харин та тэгэхгүй. Та бүх цагийн туж тэдний хажуугаар өнгөрч, улам алдаршиж, улам гоо сайхан болж, тэднээс хавигүй өндөрт дээш явж болно. Тэднийг гурван ертөнц дотор аргаа олж ядан байхад та харин Бурханы дэргэд байна. Ийм авшгийг хүртэх үнэхээр хэцүү. Энэ тухай бодоход, ээ Бурхан минь, яанаа гэмээр болдог юм. Хонжворт сугалаагаар 6 сая ам.доллар яаж хожихыг мэдэх үү. Үүнийг оюун санааны ертөнцөд буулгаж харьцуулвал ийм л юм болно. Бүхий л орчлонд та хамгийн сайн нь, шилмэл ганц нь, аргагүй сонгогдсон нь, хамгийн их хувь заяатай нь байх болно. Үнэхээр тэр мөчийг хүртэл та юу ч мэдэхгүй. Эцэг эх тань таныг гэртээ харихыг үнэхээр хүсэхийг мэдмэгц ... Бурхан минь, та үүнийг төсөөлж ч чадахгүй.
|