Асуулт хариулт 2000 оны 5-р сарын 1 Гэгээрэл ба Мунхгийн харанхуй Непал улс, Катманду хот. “Энэрэн Нигүүлсэхүйн Далай” уриан дор 2000 онд Азид хийсэн номын айлчлалын үеэр тавьсан “Тэнгэрлэг оршихуйг хүртэхүй” хэмээх лекц-c Асуулт: – Багшийг хэрхэн таних вэ? Багш нар их олон байдаг. Мянга мянган багш нарын дотроос Их Багш гэж чухам хэн бэ? Их Багшийг яаж таних вэ? Багшийн хариулт: – Энэ тийм амар хэрэг биш ээ. Гэхдээ багш тань гэрлийг харуулж чадна гэж хэлээд харуулж чадаж байвал ямар ч атугай найдаж болно. Та багш дээр ирж суралцаад , багш тань гэрэл харуулж чадаж байвал тэр гэгээрсэн хүн мөн. Өөрөө гэрэлгүй хүн танд яаж гэрэл өгөх билээ дээ. Гэгээрнэ гэдэг маань асааж гэрэлтүүлнэ гэсэн утгатай үг. Ер нь бол та багшаас ном сурч байхад, багш тань танаас юу ч хүсэхгүй, мөнгө авахгүй, гэр лүү тань даган эсвэл 24 цагийн алинд ч хамаагүй утасдаад байхгүй, яршиг зовлон удахгүй өөрийг тань чөлөөтэй байлгаж байвал, мөн ирэх цагт тань ирүүлж, явъя гэхэд тань явуулж байвал танд алдах юмгүй билээ. Ядахдаа та ажлаа алдахгүй, оролдоод үзэж болно. Тэрнээс биш хэн нэгнийг гэгээрсэн эсэхийг танихын тулд та өөрөө гэгээрсэн байх хэрэгтэй биз дээ. Гэгээрсэн хүн л гэгээрсэнийгээ танина. Иймээс дээрх шиг оролдоод үзвэл мэдэх боломжтой болно. Тэгээд ч аливаа багшийг хүндэтгэн биширч, талархах нь зүйтэй. Ер нь та өөрөө юу сурахыг зорьж байгаагаас л хамаарна. Англи хэл суръя гэвэл англи хэлний багш дээр очно. Хэрэв багш өөрийгөө англи хэлний багш гэж хэлж байвал тэр багш наад зах нь англи хэлээр ярьдаг байх ёстой. Эхний өдрийн хичээл дээр АВС цагаан толгой зааж чадах бол тэр англи хэлний багш мөн, тийм үү? Хэрэв та гэгээрэлд хүрэхийг хүсч байгаа бөгөөд багш тань “би таныг гэгээрэлд хүрэхэд тань тусалж чадна. Би гэгээрсэн гэдгээ санадаг бөгөөд өөрийн тань гэгээрлийг сануулж өгье” гээд харуулж чадаж байвал тэр гэгээрсэн хүн мөн. Ийм амархан юм. Ойлгов уу?
|