Our poll | |
Statistics |
Yag odoo manai saitad: 1 Zochin: 1 Hereglegch 0 |
|
| | |
| Main » 2009 » 3 sar » 26 » БЯСАЛГАЛЫН МӨН ЧАНАР
8:20 AM БЯСАЛГАЛЫН МӨН ЧАНАР |
БЯСАЛГАЛЫН МӨН ЧАНАР Их Багш Чин Хайн ном тайлсан нь. Лос Анжелес.АНУ 1997.07.06. үргэлжлэл. Нэгэнт бид материаллаг ертөнцөд байгаа учраас материаллаг зүйлс бидэнд нөлөөлсөөр л байх болно. Тиймээс л бид үүн дээр анхааралтай байж өөрсөддөө багахан дараа төвөг болох, илүү цэвэр, үйлийн үр багатай хоол хүнсийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Амьтад маш их зовж байна. Тэд үхлээс айж, амьдралруу тэмүүлж байна. Хэрвээ тэд бидний төлөө зуурдаар үхэхэд хүрвэл мэдээж тэдний айдас, үзэн ядалт бидний идэж буй зүйлд шингэж үлддэг. Иймээс л бид түрэмгий, сэтгэл түгшсэн, заримдаа тэдгээр амьтдын үхэхээсээ өмнө мэдэрч байсан догшин ширүүн зан байдлыг гаргадаг. Ургамал ногоо бас мэдрэхүйтэй, яг ч мэдрэхүй буй зүгээр л хариу үйлдэл юм. Гэвч тэд амьтадтай адил тийм амьдралын мөчлөггүй байдаг.Ургамалын айдас нь тийм ч их хүчтэй биш, түүнээс гадна тэд дахиад ургачихна. Мөн нэг модны мөчрийг тайрлаа гэхэд тэр хоёр, заримдаа бүр гурав болоод л ургачихдаг. Тиймээс бид мод тайрч унагалаа гэхэд илүү их мод тарихад болно. Бид байгалийг тахин шүтдэггүй харин ашигладаг бөгөөд өөрсдийнхөө төлөө түүнийг хамгаалж байдаг юм. Хүн төрөлхтөн 1-рт тавигдах ёстой. Дэлхий дээр маш их дайн самуун, аюул гамшиг тохиолдож байна. Учир нь бидний ихэнх нь Бурханы бидэнд илгээсэн тэр сайхан эрхэмсэг амьдралаар амьдрахгүй байгаа юм. Бидний ихэнх маань өөрсөддөө байгаа тэр Бурханлаг шинж чанараар амьдрахгүй байна. Бид өөрсдийнхөө Бурханлиг шинж чанарыг булшлан оронд нь ертөнцийн шинж чанараа хэтэрхий их хөгжүүлж байна. Иймээс л бидний амьдрал тэнцвэргүй байгаа бөгөд бүх зүйл илүү материаллагжин, харин хариуд нь гай гамшиг болон тэмцэлдэгч байдлыг урин дуудаж байна. Бие биентэйгээ тэмцэлдсэнээр дайн дажин, зөрчил тэмцлүүд олон улс даяар гарч байна.Тиймээс бидний явж буй энэ амьдралын зам бол хамгийн шилдэг, хамгийн эрхэм дээд, хүн болгоны явах хэрэгтэй тэр зам мөр юм. Гэвч хүн болгон энэ замаар явахгүй байгаа нь энэ дэлхийн хамгийн харамсалтай зүйл юм. Бидний энэ явж байгаа зам, бясалгалаа хийж сөрөг муугаас татгалзан өөрийн амьдралаа хянаж, үүнийгээ хүнлэг энэрэнгүй, тодорхой зорилготой болгож чадах ганц сонголт бол энэ зам юм. Өөр сонголт байхгүй. Би зөвхөн, та бүгдийн сонгосон зам чинь хамгийн шилдэг нь гэдгийг л хэлэх гэсэн юм. Энэ нь бидэнд өөрсдөд маань болон дэлхий ертөнцөд сайн, хүн бүхний дагавал зохих үлгэр жишээ амьдралын зам учраас би та нарыг энэ сонголтондоо бат зогсоно гэдэгт итгэж байна. Бид хөршөө үүнийг хийж эхлэхийг хүлээх хэрэггүй. Бид эхлээд хийгээд тэгээд хөрш маань биднийг дагах болно. Нэг хүнээс эхлэхэд түүнийг олон хүн дагах болно. Таны гэрэл гэгээнээс хичнээн олон мянган хүн илүү гэгээлэг, аз жаргалтай болж болохыг хэн мэдэх билээ? Тиймээс та бол маш их чухал. Авшиг авсан тэр өдрөөс л таны бясалгалын энерги хүчээс болох ёстой байсан дайн бололгүй зогсож, олон аюул гамшиг багассан байгаа. Та бүгд анзаарах болно. Хүрээлэн буй орчин тань хүртэл сайжирна, илүү сайхан харагдана. Мод цэцэгсээс гэрэл цацарч, сэтгэлийг тань баясган, гишгэж буй зам тань хүртэл гэрэлтэн бүх зүйл тэр аяараа сайжирна. Та нараар дамжуулан маш олон хүн энэ замыг даган мөрдөж ижил үр шимийг хүртэх болно. Тиймээс ч би та бүхэнд энэ дэлхийн сайн сайхны төлөө бидэнтэй нэгдэж байгаад талархаж байна. /Алга ташилт/ Би та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Бурханы адислал та бүхэнтэй үүрд хамт оршино. Үүнд эргэлзэх зүйлгүй. Үнэхээр шүү./Алга ташилт/
|
Category: Ih bagshiin surgaalias |
Views: 1264 |
Added by: chinhai
| Rating: 3.5/2 |
| |
| | |
|
|