http://static.scribd.com/profiles/images/apbayefe1ts45-full.jpg
Section categories
их багшийн тухай [4]
манай багш
их багшийн зураг [4]
зурагнууд
их багшийн бүтээл [5]
бүтээлүүдээс
цагаан хоолны жор [3]
цагаан хоолны газрууд [3] цагаан хоолтой хүмүүс [11]
төвийн цагийн хуваарь [2] Ih bagshiin surgaalias [5]
Tag Board
200
Our poll
Ta avshig geh zereg zuiltei yu?
Unelgee harah bol> · Polls archive ]
Total of answers: 212
Statistics

Yag odoo manai saitad: 1
Zochin: 1
Hereglegch 0
Login form
Main » 2009 » 3 sar » 26 » Ио1Агшин Зуур Билэг Нээгдэхийн түлхүүр ,4 номын хэсгээс
8:14 AM
Ио1Агшин Зуур Билэг Нээгдэхийн түлхүүр ,4 номын хэсгээс

No1
Яг л хүүхэд шиг, тэр их баян чинээлэг гэр бүлд төржбусад хүүхдийн адил эрх, өв хөрөнгөтэй ч, одоо дэндүү балчир байна шүү дээ. Тэр мэдэхгүй. Тийм ээ, адилхан гэр бүлд төрсөн, ижилхэн эрх, эрдэнэстэй ч ах нь илүү мэднэ, өсөж том болсон ах нь үүнийгээ яаж хэрэглэхээ илүү мэднэ. Тэгээд л тэр. Ойлгож байна уу?[Тийм] Сайн байна.Хоёр хүүхдийн ялгаа энэ, өөр юу ч биш. За юу? Тэгэхээр, би мэдэж байна, та нар хараахан мэдээгүй байна. Тийм ээ. Магадгүй та нар мэддэг ч мэддэг гэж боддоггүй. Эсвэл өөрсдийн аугаа байдлаа хүлээн зөвшөрөхөд дэндүү даруухан байна. Хамаагүй ээ, юу хүссэнээ хий, за юу? Үүнийгээ хүлээж авна уу үгүй юу, ашиглана уу үгүй уу, бахархана уу үгүй юу та нарын эрх. За юу? Тийм ч болохоор би тойрон эргэлдэж, хүмүүст номлож, энэ дэлхийг тэр чигт нь энэ бизнест оруулахыг огт яардаггүй юм, учир нь энэ бүгд тэдний эрх шүү дээ. Хэрвээ тэд үүнд хүсэмжлэн тэмүүлж байгаа бол өөрсдийн хайх аргаа олно. Тэд хамаг л хүч чадлаараа хайх болно. Хэрвээ тэд үүнийг юу ч биш гэж байгаа бол тэр ч биз. Энэ тэдний эрдэнэс. Ойлгож байна уу? [Тийм ээ.] Аль аль нь зүгээр. Тиймээс л заримдаа та нар, зарим тань над дээр ирж, “ Таньтай харьцуулахад, бид их дорд доогуур.” Гэдэг. Би,” Энэ өөрийн тань л мэдрэмж.” гэдэг. Та өөрийгөө хуурдаг. Харин энэ хуурах тоглоомдоо баясаж эхлэнгүүт надад хэлэх юм үгүй болдог. Тийм ээ. Билэг ухаан, аугаа байдлаа үнэхээр мэдэхийг хүсвэл дотоодоо сонс. Зөн зовингоо сонс. Зөв үед юу хийхээ сонс. Харин урьдчилж төсөөлсөн бодол санаа эсвэл нийгмийн ёс заншил, шүүмж шүүлтүүрт бүү хуурт бүү дарагд. Дотоодоо сонс. Үргэлж дотооддоо байыг хичээж мөн юу болж өрнөж буй хийгээд юу хийх хэрэгтэйгээ мэд. Яг л хүүхдийг өсөж том болоход бүх л төрлийн үнэт зүйл, сайн хоол өгч, харин нялх балчир байхад нь зөвхөн сүү өгдөгтэй ижил.Яг л тэд та нарт сүмд мөргөж сөгд, энэ этрийг шүтэж дээдлэ гэж хэлдэг шиг, ердөө... ердөө л... жинхэнэ Будда дүр, жинхэнэ Бүхнийг Чадагч Хүчийг нөхөх нэг шалихгүй орлуулгын төлөө тэр шүү. Тэгээд л нөгөө сэтгэл нь ханачихдаг.Сэтгэл,” Өө, Би Буддаг шүтэж байна. Би завгүй байна. Би сүм дуганууд барьж байна. Би буян өөрийгөө дадуулж байна.“ гэдэг. Энэ бүхэн маяагийн ов мэх, сэтгэл таныг зав чөлөөгүй болгож байгаа нь тэр, зөвхөн сэтгэл өөрөө л ханаж баясдаг. Та нар тэрнээс цааш гарч явдаггүй. Сэтгэлээс чанагш бүр ямарваа нэгэн ханамж гэж байдаггүй. Та нар юу ч мэдрэхгүй. Та нар үнэмлэхүй сэтгэл ханана, бүр сэтгэл ханамж гэж юм байгааг ч мэдэхгүй. Зөвхөн бодох хийгээд харьцуулах үедээ л та нар тийм
No2
үгүй, сайн муугын давхар ертөнцөд оршиж байдаг, тэгээд л та нар сэтгэл тань хангалуун эсвэл эс хангалуун байгааг мэддэг. Сэтгэл ханамжтай нэгэн цогц байх үедээ сэтгэл хангалуун байгаагаа мэднэ гэж үү? Үгүй ээ, энэ нүд өөрөө хардаггүй юм. Нар өөрийнхөө халуун эсвэл гэрэлтэй гэдгийг мэдэж чадахгүй шүү дээ. Энэ бол нарны шинж чанар. Үнэмлэхүйн шинж чанар нь үнэмлэхүй.[Алга ташив.] Үнэмлэхүй гэдэг нь ямарч харьцуулалгүй гэсэн утгатай. Та нар үнэмлэхүй бол сайн, эсвэл үнэмлэхүй хамгийн дээд гэж хэлж чадахгүй. Тийм биз.Үнэмлэхүй нь угаасаа харьцангуй гэж хэлэхэд тань л тэр аль хэдийнээ харьцуулалт болчихно. Учир нь хүний хэлээр бид дандаа хэрэггүй юм ярьж байдаг. Бид үргэлж л аливаа юмсын тухай чалчиж, бүхнийг харьцуулж, үнэлэж, тодорхойлж, нэр өгч байх ёстой. Харин үнэмлэхүй, тэр үнэхээр үнэмлэхүй бол та нар бүр ярьж ч чадахгүй. Үнэмлэхүйн талаар бүү ярь. Энэ тухай бодож ч чадахгүй. Төсөөлж чадахгүй. Тэнд юу ч байхгүй. Ойлгож байна уу? Юу ч үүсэж бий болоогүй байхад ертөнцийн ухамсарын хүчнээс юу ч бий болдоггүй, харин үүсэж бий болоод ирэхээр юмс бүтээгдэж бий болдог, тэгээд л тэр зүйл хэлбэлзэл долгилол хийгээд гялалзсан гэрэлтэй болдог. Тиймээ, бид тэндээс үүсэж бий болсны учир энэ.Бид гэрэл аялгуунаас бий болсон, тэр үедээ л бид бүтээгдсэн. Харин тэр гэрэл аялгуунаас чанагш үнэндээ юу ч байхгүй. Тийм ч болохоор тэр үнэмлэхүйд залбирч даатгахад, Тэр биднийг сонсдоггүй юм. Бид аялгуу гэрэл хийгээд Багшаар дамжуулж Түүнд залбирах ёстой. Багш бол бид болоод Үнэмлэхүйн хооронд оршиж байдаг. Тэрээр үнэмлэхүйтэй бас хамт байдаг хэдий ч бид болон үнэмлэхүйн хоёрын хоорондох түвшин болоод түвшиний дор байх ёстой, ингэж гэмээнэ биднийг үнэмлэхүй рүү зааж замчлах юм. Ойлгож байна уу? [ Алга ташивЭнэ бол миний өөрийн ахуй ойлголт. Тэгэхээр та нар одоо яагаад амьд Будда [бүрэн ухаарсан бие ] гэж хэлэхэд тань онгирч бардамнадаггүйг минь мэдлээ. Хамгийн дээд Багш гэдэг цолыг хүлээж авахад минь хүмүүс намайг би үзэлтэй эсвэл авах юмгүй би үзэл гэж хэлэх эсийг ч бий тоодоггүй. Иймэрхүү зүйлс надад юм биш. Би тэр бүхнээс дээр байдаг.[Үзэгчид алга ташив] Энэ нэрс бол ердөө л хог новш. Гэвч энэ дэлхийд бидэнд илүү дээр юм байхгүй болохоор үүнийг хүлээж авдаг юм. Үүнийг хүлээж авсан аваагүй бидэнд ямарч ялгаа байхгүй. Өөрийг нь буруутгаж байна уу эсвэл магтаж байна уу нар тэрийг хайхарч тоож чадахгүй шүү дээ. Нарны байж байгаа нь л тэр. Тэр бүү хэл нар өөрийн

No3

аугаа байдал хийгээд гэрэл гялбаагаараа онгирохгүй. Нар ердөө л тийм. Тийм ээ? [Тийм.] Тэгэхээр бид магтлаа ч зэмлэлээ ч тэр ганц ямх хөлдөхгүй. Асуух ч хэрэггүй. Тэр илүү ч ээхгүй дутуу ч ээхгүй. За юу. Магтаал зэмлэлээрээ та нар наранд нөлөөлж чадахгүй. Учир нь олон удаа та нар үүнийг мэддэг ч өөр аргаар хийдэг. Тэгээд, “ Өө, тэгсэн ч болоосой “ гэдэг. Тийм биз? [Тийм ээ.] Тэр л та нарын бодит байдал, дотоод Үнэн, юу хийхийг тань хэлж буй чимээгүй дуу хоолойдоо өчүүхэн ч атугай дөхөж байгаа үе. Үүний адил, та нар Багшийг шүүх юм уу магтаж чадахгүй. Бид ердөө л өөрийн арга зам, өөр өөр ухамсарын түвшингээрээ таниж мэдэж болно. Тэгээд аажмаар Багш болон би нэгэн цогц юм гэдгийг ойлгоно. Би хийгээд Багш ондоо бус, бид нэгэн эх сурвалж , нэгэн цогцоос бий болсон. Бид бол нэгэн ижил эрдэнэс. Ойлгож байна уу? Одоо бол ердөө л бидний эрдэнэсээ ашиглаж хэрэглэх чадвар өөр өөр байгаа юм. Магадгүй бид эрдэнэсээ яаж илүү сайн ашиглахыг сүүлээр мэддэг болно байх. За юу? Үргэлж Нирваанд Байх АргаТэгэхээр хэдий чинээ дуугүй, дотогшоо зожиг байна, төдий чинээ билэг ухаантай болно, учир нь та нар юу хийхээ мэдэж байдаг.Харин үүнийгээ мэдэхгүй бол та нар болхи бойд байдаг. Эцсийн эцэст та нар тэрийг хийх ёстой болдог ч энэ тань амжилттай болдоггүй. Тэгээд төрөл арилжиж мөн дахин үүнигйгээ хийх хэрэгтэй болно. Энэ л өөрийгөө ойлгох хийгээд ойлгохгүй байхын ялгаа. Бид төрөл арилждагийн учир энэ. Иймээс л бид
No4
дахин дахин эргэж төрдөг яагаад гэвэл юу хийх хэрэгтэйгээ бид сонсоогүй хийгээд суралцах гэж хийх гэж ирсэн зорилго даалгаварааа гүйцэлдүүлээгүй болоод тэр. Тэгэхээр төрөл арилжихуй эндээс бий болдог байх нь. Сүнс суралцахын тулд үүнтэй хамт төрөл арилжих ёстой болдог. Тэгэхээр ахуй ойлголттой байна уу үгүй юу хамаагүй энэ өдрүүдэд баясаж цэнгээрэй, та нар Нирваанд байна, энэ л зорилго нь юм шүү дээ. Хэрвээ та нар энэ ой дурсамж амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл үргэлж хадгалж явах юм бол тэгээд л үргэлж Нирваанд байх болно, ядаж л үхэх үедээ. Бидний хамгийн эцсийн мөчийн бодол их чухал. Бодож байгаа бүхэн тань өвчин зовлон байх юм бол там руу явах болно шүү.[Үзэгчид алга ташив.] Тийм ээ.

Бодож буй бүхэн тань Багш хийгээд Түүнтэй хамт байх үеийн аз жаргал, хайр адилслалын тухай бол та нар нүд эрмэхийн зуур Нирваанд орших болно. Нууц нь эндээ л байгаа юм, Ойлгож байна уу? [Тийм.] Дотооддоо юу гадна уу, бие махбодиороо уу оюун санаагаараа юу хамаагүй Багштай хамт байхын ашиг тус нь энэ. Тэгэхээр цаг үргэлж Багшийг, даяаныг сэтгэлдээ хадгалж яв,ингэвэл та нарт ямарч асуудал бэрхшээл тохиолдохгүй. Та нар бүхнээс дээш гарч аливаа зовлон бэрхшээл шалихгүй жижиг харагдана. Ямарваа асуудал бэрхшээлээс дээш гарч тэднийг тоглоом мэт л харна. Та нар бүхнээс дээгүүр нисэх болно. Амьдралын хамаг л сорилт шалгалтыг амжиллтай давна, яагаад гэвэл энэ аз жаргалыг та нар санаж байгаа. Энэ аз жаргал их удаан үргэлжилнэ, магадгүй үүрд мөнх ч байх

Тиймээс л та нар даяанд юм уу намайг харах гэж ирэхээрээ, зөвхөн суугаад байлгүй харин чихэр жимс идэж, үлгэр түүх ярин, бүхий л төрлийн тав тух, амттан жимтнийг амсаж эдэлдэг юм. Тэгэхээр хүүхдүүд ээжтэйгээ уулзахаар хоёул бие биенээ хайрлаж дашрамд нь эхээсээ ч мөн сайн сайхан зүйл авдагтай л адилхан. Гэхдээ тэдгээр нь оршиж байна уу үгүй юу эх хүүхэд бие биенээ хайрласаар байна уу үгүй хамаагүй энэ бол ердөө тэр дашрамд болдог зүйлс шүү дээ.
Энэ бол үнэн. Ойлгож байна уу?[Тийм]. За боллоо.Та нар бүгдийг ойлгож байгаа гэж би таамаглаж байна. Эсвэл би бүгдийг ойлгоод байгаа байх. Та нартай яриад эхэлмэгц би бас саруул болчихдог. Ойлгож байна уу? [Тийм.] Энэ тал дээр ямарч маргах зүйл байхгүй. Тийм ээ. Гэхдээ энэ аяндаа л хүрээд ирдэг, учир нь энэ та нарын ухамсарын түвшингээс хамаарч ирдэг. Заримдаа би ярьж чаддаг, яг та нарт ярьж байгаа шигээ ярьж чаддаг, энэ зүйл их тодорхой ойлгомжтой байдаг.Өөр No5
үед ярьж чаддаггүй учир нь тэр үед та нар хүлээж авдаггүй.

Тиймээс л та нар миний ярих урсгалыг хааж, би ч ярих хүсэлгүй болдог. Тэр агшинд би тэгж ярьж чадахгүй байгаа юм биш шүү. За юу. Сан Ди Мүн. Пин Тун. Ау Лак Зөвхөн эртээ өнгөрсөн үед маань л өөр бусад ахуй ойлголт олон байсныг та нар мэднэ, хэлж ярих юм үнэхээр байхгүй юм шүү дээ. Ойлгож байна уу? Харин одоо надад ямарч ахуй ойлголт байхгүй болсон. Намайг ухаарч мэдэх хүмүүс нь зөвхөн та нар. Ойлгож байна уу? Би хүн болгонд ахуй ойлголт нь болдог.
Энэ бол “Би” биш. Надад “Би” г ухаарч ойлгох ахуй ойлголт байхгүй.[Багш инээв.] [Та нар бол дундах нь.] Бүр дундах нь ч биш.
Юу ч биш юм байна. Би тэнэг болсон.[Багш инээв.] Магадгүй гэгээнтэн, ухаантнууд тэнэг харагддагийн учир энэ биз. Тийм үү? Та нар намайг өөрт тань ингэж тэгж тусаллаа гэцгээдэг, би харин энэ талаар юу ч мэддэггүй. Би та нарт үнэнээ л хэлж байна. Миний юу гэх гээд байгааг ойлгож байна уу? Бид бол “үнэмлэхүй”. Бид орчлон ертөнцийн хамгийн аугаа нь, гэвч анхаарал сэтгэлээ нь өөр хаа нэг газар хүлэгдчиж орхисноосоо болоод эх сурвалж руугаа буцаж чаддаггүй. Тийм ч учраас дэндүү их ухаантай, бизнес хийгээд энэ амьдралд хэтэрхий их аз одтой, эсвэл нийгэмд нэн өндөр байр суурьтай ихэнх хүмүүст сэтгэлээ амраан тайвшруулж, самадид ороход их хэцүү байдаг юм. Тэд маш их хичээдэг байх л даа, гэвч зөвхөн сэтгэлээрээ л хичээдэг. Тэд бүр сэтгэлээсээ ч цааш гардаггүй, “Би чин сэтгэлтэй хэмээн бодох боловч энэ нь ердөө л нөгөө сэтгэл бодож байгаа нь тэр. Энэ бол чөтгөрийн арга заль. Ойлгож байна уу? [Тийм.] Тийм

Б: Өөрсдөд нь зааж сургах бүхий л зүйлийн ном тэдэнд бий, Багшийн хэрэг байхгүй. Ном, кино, ном солилцоо, нээлттэй шоу гээд бүх л юм байна. Та нар хаана ч очоод сурч болно. Энүүхнийг сурахыг төлөө юунд Багшийн хөлд суух гэж? Ямарч шалтаг шалтгаан байхгүй шүү дээ.
Б: Магадгүй л юм, гэхдээ тэр үүнийг хэтрүүлчихсэн л дээ.
А: Тийм ээ, тэр Фрэйдийн адил жаахан хол явчихсан. Тэднийг туйлширчихсан гэж би хэлэх гээд байна л даа. Хүн төрөлхтөний бэлгийн харьцааны талаар Доктор. Кинсэй хоёр илтгэл бичсэн бөгөөд түүндээ ихэнх гэр бүл, эхнэр нөхрүүд сексийн харьцаандаа сэтгэл хагалуун бус байдаг гэжээ.Тийм ч болохоор бид өч төчнөөн асуудал зовлонтой ийм бузар нийгэмд амьдарч байгаа юм.

Attachments: Image 1
Category: Ih bagshiin surgaalias | Views: 1216 | Added by: chinhai | Rating: 0.0/0
Total comments: 1
1 togoo  
0
staash n ynshmaar l bna

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Search
Calendar
«  3 sar 2009  »
7123456
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Entries archive
Site friends
  • Create your own site

  • Copyright MyCorp © 2024 |