Our poll | |
Statistics |
Yag odoo manai saitad: 1 Zochin: 1 Hereglegch 0 |
|
| | |
| Main » 2009 » 3 sar » 26 » ♡♡♡БЯСАЛГАЛ♡♡♡
|
Дорноговь аймгийн Хамарын хийдийн хойдохь Өвөр Хамарын хадтай толгодод 108 агуй бий. Агуй бүр нь суугаа хүн багтах зайтай. Говийн ноён Хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Хамарын хийдийн лам нар урьдын цагт энэ агуйнуудад долоо, 21, 49 хоногоор бясалгал хийдэг байжээ. Бясалгал хийх лам агуйд орж суунгуут агуйн үүдийг чулуугаар өрж тагладаг байв. Харин үүдэнд нь ганцхан тагш аяга багтах нүхийг үлдээнэ. Түүгээр дотор нь суугаа ламд өдөрт ганц удаа аяга цай төдийхнийг өгнө. Лам цайгаа уучихаад, агуйнхаа чулуун хананд модон тагшаа амсраар нь нэг удаа үрнэ. Өдөр өнгөрөх тусам аягны амсар чулуунд үрэгдэн намссаар, 49 хоног дээрээ аягнаас дан ёроол л үлддэг байжээ. Эхний 49 хоногоос цааш лам ямар ч ус ундгүй бясалгалаа хийж чадах аваас бурхны номонд гэгээрсний ид шидийг үзүүлж байгаа нь тэр байв. Ноён Хутагт өөрөө үлгэрлэн агуйд 108 хоног ингэж бясалгал хийсэн гэж өвгөд хуучилдаг. Хамарын хийдэд ирсэн хэн боловч эдгээр агуйнуудыг заавал үзэхийг чухалчилдаг. Их соён гэгээрүүлэгч, авъяас билэгт, догшин ноён Хутагт өөрөө энэ ховор нандин, ид шидийн гэмээр газрыг 1820- иод онд сонгон олж, өөрийнхөө бурхан номын хамгийн гол төв хийдээ нээжээ. Хамарын хийдийн орчны аль ч газар орон, уул хаднаас, хүний дотоод бие, сэтгэлийг тогтворжуулан сэргээх увидас бүхий эерэг дулаан эрчим хүч ундардаг гэж ном, шастирт ч тэмдэглэгдэн ирсэн байна. Та 108 агуйд орж заавал бясалгал хийх албагүй ч, биеийнхээ дотоод эрч хүчийг урьд нь хэзээ ч анзаарч байгаагүйгээр мэдэрч, сэтгэлээ нэг амирлуулаарай
|
Category: их багшийн тухай |
Views: 1622 |
Added by: chinhai
| Rating: 0.0/0 |
Total comments: 4 | |
3
munh-erdene
(2010-02-22 6:19 PM)
0
sain bna uu bi 10n nastai CHINHAI bagshiin shav goe medeelel oruulj baigaarai amjilt hvse
|
2
hongoroo
(2009-12-31 2:19 PM)
0
goy um be. ochij uzeh umsan
|
1
baagi
(2009-05-15 3:50 PM)
0
ih sonirholtoi medeelel bna
|
|
|
|
| |
| | |
|
|