http://static.scribd.com/profiles/images/apbayefe1ts45-full.jpg
Section categories
их багшийн тухай [4]
манай багш
их багшийн зураг [4]
зурагнууд
их багшийн бүтээл [5]
бүтээлүүдээс
цагаан хоолны жор [3]
цагаан хоолны газрууд [3] цагаан хоолтой хүмүүс [11]
төвийн цагийн хуваарь [2] Ih bagshiin surgaalias [5]
Tag Board
200
Our poll
Sitad unelgee ogoh
Unelgee harah bol> · Polls archive ]
Total of answers: 57
Statistics

Yag odoo manai saitad: 1
Zochin: 1
Hereglegch 0
Login form
Main » 2009 » 3 sar » 26 » Aryabaliin byasalgal
11:21 AM
Aryabaliin byasalgal
Хэрэв энэ утсыг тасалвал эрхи задарч газар унана. Үхэх
үед яг ийм юм болдог. Гэхдээ бид эрхи биш, учир нь бидэнд мэдрэмж бий. Үхэл

яагаад ийм шаналгаатай эмзэг явдал байдаг вэ? Юуны өмнө бид энэ ертөнц, эцэг эх,

үр хүүхэд, эхнэр нөхөр, найз нөхөд, төрөл саднаа орхихыг хүсдэггүй учраас тэр.

Хоёрт, энэ ертөнцийг орхисны дараа бид хаана очихоо мэддэггүй учраас айж

эмээдэг. Гуравт, бид үхэлд бэлдээгүй байдаг учраас, үхэхээрээ яах ёстойгоо

мэддэггүй. Түүнээс биш үхэл гэдэг нь айх юм юу ч үгүй, нэн жаргалтай агшин юм.

Бидэнд өчнөөн хүн энэ ертөнцийн өдий төдий зүйлийг зааж сургадаг. Багш нар яаж

уншиж бичих болон бусад олон зүйлийг заана. Эмч, эх баригчид ирээдүйн

эхчүүдийг яаж төрөх, төрөхдөө хүндрэлгүй, амар хөнгөн байхын тулд өөрийгөө

болон хэвлий дэх үрдээ хэрхэн санаа тавихыг зааж сургадаг. Гэтэл үхэх үедээ яавал

зохихыг хэн ч зааж өгдөггүй. Энэ талаар юуг ч үл дурдана. Бид яаж хүүхэд

төрүүлэх, хөгшрөхөөрөө даатгал, тэтгэврээр халамж хэрхэн хүртэхийг суралцаж

болно. Эмч нар өвчин эмгэгийг маань анагааж, болзошгүй өвчнөөс хэрхэн

сэргийлэх, өвдөх магадлалыг хэрхэн бууруулахыг заана. Гэтэл үхлийн тухай хэн ч

ярьдаггүй, энэ сайнгүй хэрэг шүү. Тийм учраас би маргааш та нарт яаж “үхэх”-ийг

/авшгаар дамжуулж/ зааж өгье. (2)

“Сүнс энэ бие цогцсон машинаа орхих тэр үед бие махбодын бүх ажиллагаа

зогсдог! Бид хамаг цагаа энэ биед анхаарал тавихад зарцуулаад харин мөнхийн

нандин хайрт “Жинхэнэ Өөртөө” ер цаг гаргадаггүй буюу тун бага цаг гаргадгаа

бодоод үз. Тийм ч учраас бид жинхэнэ хүнийг түүний сүүдрээс ялгаж сурах

ёстой.” (52)

“Ертөнц мөнх бус. Бид хэчнээн их юм сурлаа ч, тэр нь нэг их тус болохгүй. Их

эрдэмтдийн хувьд ч үхэл зайлшгүй, нэр цуутай суут хүмүүс ч энэ ертөнцийг орхих

болдог, ингэхдээ цөм гар хоосон явдаг. Тийм учраас шашин болгоны сургаалд бид

энэ ертөнцөд сэтгэлээр хүлэгдэх ёсгүй гэдгийг онцлон дурддаг юм. Яагаад тэр

билээ? Яагаад гэвэл бид энэ ертөнцийн тухай бодвол ийшээ эргэж ирэх болдог,

харин Эзэн Бурханы тухай бодвол Бурханы оронд очно. Шашин бүхэн бидэнд

үүнийг сургадаг боловч Эзэн Бурханыг санаж бодох амаргүй байдаг.

Хүүхдээ төрүүлэхэд бид сайтар бэлддэг ч хамгийн чухал зүйл болох үхэлдээ яагаад

бэлдэж чаддаггүйг үүнээс харж байгаа биз дээ? Хүүхдээ төрүүлэх үед олон хүн ирж

бидэнд хань болдог, гэтэл үхэх үедээ бид нэн ганцаардаж, зовдог ч хэн ч бидэнтэй

хамт байж чадах боломжгүй байдаг. Бид үүнд бэлтгээгүй байдаг учраас үхэл

бидэнд шаналал болдог.

Бидний бие махбод нүд, чих, хамар г.м. есөн “хаалга”-тай. Бид бие махбодоосоо

ангижрахдаа эдгээр хаалганы алийг нь ч ашиглаж болно, гэхдээ үхэнгүүтээ бид

доогуур ертөнцдөө л байна. Байшингаар жишээлэн ярья. Хэрэв та яарсандаа

цонхоор харайж гарвал өчнөөн гэмтэж, битүү бэртэл авч мэднэ. Үүний оронд

үүдээр гарах хэрэгтэй. Хэрэв үүд хаалга хаалттай байвал бид гарч чадахгүй. Бид

дээд ертөнцөд нэвтрэн орж болох ганцхан л үүд байдаг. Тэр нь бидний бие

махбодын нүдэнд харагдахгүй. Зөвхөн Их Багш л түүнийг нээж чадна. Бид

түүнийгээ өөрсдөө нээж чадахгүй учраас, өөрийнхөө хаалгыг аль хэдийн

нээчихсэн, яаж нээдгийг бидэнд үзүүлж чадах хэн нэг хүнээс гуйх хэрэгтэй. Тэгж

байж бид үүдээ нээж хаах дасгалыг өдөр бүр хийх бөгөөд явах өдөр болоход гарч

одоход түвэггүй байх болно.

Сэтгэлийн авшиг хүртэх үед би та нарт хэрхэн үхэхийг зааж өгөмз, дараа нь та нар

өдөр бүр бясалгах хэрэгтэй. Хэрэв ингэж бясалгахгүй бол мартчихна, яагаад гэвэл

та нар энэ ертөнцөд дэндүү их уяа хүлээстэй, хэтэрхий дасчихсан байдаг. Хамаг л

санаа бодол тань эхнэр, нөхөр, ажил, дарга руугаа чиглэсэн байдаг. Хэсэгхэн зуур

дугхийгээд үз, тэд яаж тэр дороо саад болж, санааг чинь зовоож байдгийг үзнэ.

Тиймээс бид өдөр бүр хоёр цаг хагасыг “үхэх” дасгал хийхэд зориулах хэрэгтэй.

Авшиг хүртэх үед Багш та нарыг агшин зуур дээд ертөнцөд хөтлөн аваачдаг бөгөөд

танд ардаа юу үлдээсэн тухайгаа бодох ч сөгөө гарахгүй. Дээш өгсөх юу олж үзэх

чинь “үхэх” зуураа таны хүрч чадсан тэр түвшингээс хамаарна. (2)

А: Багш аа, бид яагаадурьд төрлүүд болон үхлээ санадаггүй юм бэ?

Б: Яагаад гэвэл энэ нь бидний хувьд тэсвэрлэхэд дэндүү ахадсан, дэндүү хүнд ачаа.

Бидний энэ насны амьдралд албан татвар, дайн дажин, үр хүүхэд, тулгамдсан

асуудлууд, үйлийн үр хангалттай байна. Та өөрийгөө урьд төрөлдөө ийм тийм, их

муу, их сайн, эсвэл их буянтай сайн хүн байснаа мэдлээ гэхэд та бүр будилж

орхиод, энэ насандаа өмнөө байгаа зорилгоо гүйцээж чадахгүйд хүрэхсэн. Тийм

учраас Эзэн Бурханы таалал, байгалийн хуулиар хөшиг татагдсан хэрэг. Харин

үүнийг мэдэх зайлшгүй шаардлага гарвал та мэдэх л болно. Үүнийг та цаг тухайд

нь мэдчихнэ. Хэрэв энэ нь таны дэвшил хөгжилд зайлшгүй хэрэгтэй бол

бясалгалаараа үүнийг заримдаа бас олж мэддэг. Харин зайлшгүй хэрэгтэй биш бол

та мэдэхгүй өнгөрнө. Есүс ч мөн “Маргаашийн тухайд битгий санаа зов. Бид

өнөөдрийнхөө тухайд санаа тавьж байгаа маань хангалттай.” (Матвей, 6:33) гэсэн

байдаг. Тэгэхээр, амьдралд чухал бөгөөд нөлөөтэй маргаашийнхаа тухай бид

мэдэхийг хүсэхгүй юм бол, хэдийнээ улирч өнгөрсний тухайд мэдэх шаардлага

бидэнд бүр хэчнээн бага байж таарах вэ! Ойлгож байна уу? (24)

А:Үхээд сэхсэн явдлуудыг та сургааль онолынхоо үүднээс юу гэж тайлбарладаг вэ?

Б: Үхээд сэхдэг тохиолдол бол үнэхээр үхэх үеийн мэдрэмж мөн л дөө. Гэхдээ ийм

тохиолдолд бол сүнсийг маань бие махбод хэмээх хэрэгсэлтэй холбож байдаг

мөнгөн утас гэгч зүйл хараахан тасарчихаагүй байдаг юм. Тиймээс тэр хүмүүс

үхлийг үнэхээр биеэр амсдаг юм шүү. Буянтай, сайхан санаатай хүмүүс хурц тод

гэрэл болон олон олон сайхан ертөнцийг олж үздэг, энэ бол үнэхээр тохиолддог

зүйл. Бясалгал хийхэд мөн л тэгнэ; ганц ялгаа нь та энэ мэдрэмжээ уртасгах, эсвэл

санасныхаа зоргоор дахин давтаж, улам илүү дээд ертөнц тийш тэлж байдагт

оршино. Тийм болохоор бясалгал гэдэг бол мөн л үхлийг амсаж буй хэрэг юм.

Тийм учраас Гэгээн Пол “Би өдөр бүр үхдэг” гэсэн. Урт биш хугацаанд хэсэг

дадуулсны дараа та бие махбодоо орхиод дээд сайхан оронд очно, тэгээд өөрөө

хүссэн үедээ буцаж ирж чадна. Зарим хүн ийм чадварыг авшиг хүртэх үедээ л шууд

олж авдаг бөгөөд энэ нь цаашид байнга үргэлжилдэг.

А: Үйлийн үр, үхэх төрөхийн хүрдний цаана юу байх вэ?

Б: Ойлгож мэдэхийн аргагүй хамгийн агуу билгүүн ухаан болон хамгийн дээд

амгалан байдаг. Бидний жинхэнэ нутаг Хаант Улс энэ юм. Учир нь “тарьснаа

хураах” хуулийг давбал Хайр Энэрлийн Хууль бий. Зөвхөн нигүүлсэл ба амгалан

бий. Хэрвээ бид үйлийн үрийн хүрдийг эвдлэн зайлж чадваас үхэх нь үгүй, төрөх

нь үгүй, амьдрал үгүй, үйлийн үр үгүй, гагцхүү аз жаргал, амар амгалан байх

оршихуйн тэр хэмжээст хүрнэ. Гэвч та нарт ингэж ярьснаараа түүнийг гутаан

доройтуулчих шиг болох юм. Яагаад гэвэл хүний хэл гэдэг амархан төөрөлдүүлдэг,

нэн хязгаарлагдмал зүйл билээ. Эрэгтэй эмэгтэй хүний хоорондох эгэл хайр

сэтгэлийг л гэхэд хэрхэн яаж үгээр илэрхийлэх вэ? (53)

А: Амиа хорлосон хүнд юу тохиолддог вэ? Жам ёсоороо нөгчиж байгаа хүнтэй

харьцуулахад ямар ялгаатай вэ?

Б: Тийм ээ! Маш их ялгаатай. Амиа хорлосон ихэнх хүн ухамсрын нэн доод

түвшинд, асар их гуртал хямралд байдаг. Тэдний хувьд ертөнцийн дарамт дэндүү

их. Хэрэв хүн ухамсрын хувьд иймэрхүү байдалд үхэх юм бол тийм байдлаараа

удаан хугацаанд үлдэнэ. Энэ нь бидний сүнсэнд сайнгүй. Хэрэв та ийм гутралын

байдалд байгаа бол түүнээсээ салахыг хүснэ, гэвч өөрийгөө хөнөөсөн учраас

гутралт байдалдаа удаан хугацаагаар үлдэх болно. (51)

А: Нөгчсөн бие цогцсыг яавал зохих вэ, чандарлах _______уу эсвэл оршуулах уу?

Б: Тухайн газар орныхоо байдлаас л болно. Нас нөхцөгсөд орших өөр газартай.

Тиймээс цогцсыг чандарлаад үнсийг нь далай тэнгист цацах нь хамгийн сайн

бөгөөд зохистой. (4)

А: Хүүхэд тийм цэвэр ариун атлаа яагаад нас бардаг вэ?

Б: Яагаад гэвэл түүнд цаашид амьдрах шаардлага байдаггүй. Тэр Бурханы Оронд ч

очсон байж мэднэ. Тэнд бүр илүү цэвэр ариун. Бид заримдаа ямар нэг ажил хийх

ёстой болдог. Жишээлбэл, би энд гурав дөрвөн хоног л байх ёстой, учир нь энэ бол

ажлаа дуусгахад минь хэрэгтэй хугацаа юм. Тийм учраас би дөрөв хоногийн

хугацаагаар энд ирсэн. Хэрэв надад дахин ирэх шаардлага гарвал би дахиад ирнэ.

Зарим сүнснүүдийн хувьд энэ материаллаг ертөнцөд хамаарах юм бага байдаг

учраас хэсэг хугацаагаар ирээд буцдаг. Зарим үед тэд эцэг эхээсээ авах жаахан

үйлийн үр байдаг, тэгээд дараа нь явах ёстой болдог. (51)

А: Хэрвээ амьдралын маань зорилго бид хэн юм бэ гэдгээ санахад оршдог юм бол

үхлийн зорилго нь юунд оршдог вэ?

Б: Бие махбод нь тодорхой хугацааны туршид л оршихоор заяасан. Түүнийгээ

элэгдэхлээр бидний суралцахад илүү тохиромжтой өөр бие цогцос ашиглах

хэрэгтэй болдог.

А: Үхэл зөвхөн махбодод хамаарах уу эсхүл сүнсэнд бас хамаарах уу?

Б: Үгүй. Сүнс хэзээ ч үхдэггүй. Бид зөвхөн хувцсаа л сольдог. Хэрэв бид нэг

хувцсаа хоёр өдөр өмсвөл бохир муухай болоод угааж цэвэрлэх хэрэг гарна.

Хэтэрхий их элэгдэж муудчихсан бол түүнийгээ хаяад шинийг худалдаж авна.

Ердөө л энэ. Бид зөвхөн хувцсаа л сольдог.

А: Тэгэхээр үхэж байхдаа ч бид ухамсар, хянах чадвартайгаа байдаг байх нь ээ?

Б: Тийм. Гэхдээ бид гэгээрч, агуу их чадвараа эргүүлж олж аваагүй цагт хянах

чадвартай байж чадахгүй.

А: Та үхэж үзсэн үү? Та үхлийн мэдрэмжийг санадагуу?

Б: Тийм ээ, би өдөр бүр ингэж чадна! Би үхээд буцаж ирдэг.

А: Би ингэж чадах болов уу?

Б: Та чадна аа. Яаж тэгэхийг би танд зааж өгнө. “Би өдөр бүр үхдэг” гэж хэлсэн хүн

Гэгээн Пол шиг санагдаж байна. Самади-д орохоороо та энэ ертөнцөөс хэдэн

цагаар холбоогоо тасалж, тэгээд дараа нь дахин сэргээж чадна. Явах цаг тань

болоогүй учраас та буцаад л ирнэ. Бид буцаж ирж ажлаа дуусгах ёстой

Category: Ih bagshiin surgaalias | Views: 3808 | Added by: chinhai | Rating: 2.0/1
Total comments: 5
5 tuya  
0
haana ochij zaalgah ve helj uguuch

4 zochin  
0
ene byasalgaliig hiij suramaar bnaa haana ochih vehayagaa zaaj uguuch

3 hi  
0
Уншлаа, үүнийг бичсэн хүн хэн юм болоо? Чин хай гэдэг гэгээрсэн хүн хэлэхдээ хүний урд насандаа сурсан зүйл энэ насанд авъяас билэг болон уламжлагдан дамждаг гээгүй биш билүү? Жишээ болгож ярихдаа номон дээрээ агуу суут хүмүүс хөгжмийн зохиолчид ч юм уу? гэсэн байсан. Би сонирхож эхэлж байгаа хүн байна л даа.Мөн нэг эсвэл хоёрдугаар ертөнцөөс суралцаад ирсэн хүн энэ ертөнцөд ирээд агуу суут хүн болж болдог гэсэн байсан.Миний хэлсэн үгийг үүнтэй битгий андуураарай.Аа тийм миний бодлоор өөрөө нэг зүйлийг
мартчиждээ. Хүн үхлээс үнэндээ ганц шалтгаанаар л айдаг гэж би бодож байна гэгээнтэн гуай уучлаарай.Тэр нь миний хувьд би гэдэг хүний 100 ч юм уу наслахдаа туулж өнгөрүүлсэн амьдралын дурсамжаа биетэйгээ хамт үхэхвий гэхээс айдаг.Яс юман дээрээ диваажинд жаргах нь яахав хүний ухамсар,дурсамж уствал тамаас долоон дор зүйл биш үү хүн гуай таныг хэн гэдэг вэ? Бие нь нас бараад сүнс болчоод би хэн бэ? гэсэн асуултыг өөртөө тавиад нэрээ хэлэн хариулж чадахгүй, бас хань үр хүүхэд, ээж ,аавынхаа нэрийг мэдэхгүй бол бие махбодь сүнс хоёр чинь тусдаа нэгдмэл биш ойлголт болно тийм үү? Нэг үгээр хэлбэл уураг тархинд үүссэн санамж үзэл бодол, дурсамж сүнсэндээ уламжлагдан үлдэх болов уу? эсвэл үлдэггүй юү? гэсэн асуудал л юм.Өөрөө ингэж хэлж магадгүй юм:Сэтгэн бодох оюун ухаан ,төсөөлөл,хайрлах дурлах энэ бүгд сүнс гэж хэлэх л байх бас чи өөрөө бол сүнс гэж хэлэх байх л даа. Тэгвэл сэтгэцийн өвчтэй хүн нас баржээ гэж бодъё, тэр хүн яг тийм байдалтай сүнс нь мөнх амьдрах болов уу яах бол,хэрэв хүн өөрөө сүнс юм бол сүнс нь солиорсон гэсэн үг мөн үү?Солиорсон сүнс хаачих вэ?Өмнөх болон энэ амьдрал сүнсэнд бүх зүйл долгионоор бичгддэг гэлүү? Таны хариулт бол тамд юм уу диваажинд эдгээнэ гэх байх шар хадны эмнэлэгт ихэнхдээ өөрийгөө хэн гэдгээ жинхнээсээ мэдэхээ болисон хүмүүс байдгийг мэднэ биздээ? Дөнгөж өвчилсөн хүмүүс нь 10 хоног эм уугаал зүгээр болоол гарна 3, 4-н сарын дараа өвчин сэдэрнэ. Дахих болгондоо өвчин улам гүнзгийрч эцэст нь хүний хэлээр ярьхаа больж, өөрийгөө болон өрөөл бусдыг мартдаг тийм үү? Сэтгэцийн өвчин эмэнд дарагддаг.Дөнгөж эхэлж байгаа үедээ их сайн дарагддаг.Гэвч энэ өвчин хэзээ ч эдгэрдэггүй сэдэрдэг.Энэ ямар хамаатай вэ? гэвэл эм нь бие махбодьд нөлөөлдөг.Энэ тохиолдолд уураг тархинд нөлөөлжээ.Тэгээд эмний үйлчлэлээр өвчтөн эрүүл болоод урьдны адил бүх зүйлээ санаж, сэтгэж боддог боллоо.Үргэлжлүүлээд бодохлоор эм сүнсэнд нөлөөлөхгүй хүний уураг тархинд нөлөөлөнө тийм үү?Тэгэхлээр сүнс дангаараа уураг тархины үйл ажиллагааны үүргийг гүйцэтгэхгүй байна тийм биш үү? Мөхөс миний асуултанд хариулна уу?

2 nyamka  
0
dddddddddddddddd

1 nyamka  
0
yaj hna hend handval byasalgal surahiin

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Search
Calendar
«  3 sar 2009  »
7123456
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Entries archive
Site friends
  • Create your own site

  • Copyright MyCorp © 2024 |