Сэтгэлийн авшиг хүртмэгц Будда болно - 26 July 2009 - их багш чинхай
                                                                        http://static.scribd.com/profiles/images/apbayefe1ts45-full.jpg
Section categories
их багшийн тухай [4]
манай багш
их багшийн зураг [4]
зурагнууд
их багшийн бүтээл [5]
бүтээлүүдээс
цагаан хоолны жор [3]
цагаан хоолны газрууд [3]цагаан хоолтой хүмүүс [11]
төвийн цагийн хуваарь [2]Ih bagshiin surgaalias [5]
Tag Board
200
Our poll
Sitad unelgee ogoh
Unelgee harah bol> · Polls archive ]
Total of answers: 56
Statistics

Yag odoo manai saitad: 1
Zochin: 1
Hereglegch 0
Login form
Login:
Password:
Main » 2009 » 7 sar » 26 » Сэтгэлийн авшиг хүртмэгц Будда болно
2:33 PM
Сэтгэлийн авшиг хүртмэгц Будда болно

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн бясалгалын тухай айлдвараас (Формосын Тайбэйн Шиньдяньд, 1987.1.1)

Сэтгэлийн авшиг хүрмэгц Будда болон гэдгийг олон хүн мэддэггүй нь тун харамсалтай. Та нар бүгдээрээ Будда шүү дээ. Энд байгаа хүмүүсийн дотор Буудда болоогүй нэг ч хүн байхгүй. Гэвч өөртөө итгэлгүй учраас Будда биш байна. Хэрэв итгэдэгсэн бол сэтгэлийн авшиг хүртмэгц Будда болно.
Асуудлын гол нь өөрийгөө Будда болсон гэж яаж мэдэх вэ? Туршлагатай болбол аяндаа мэднэ, яарсны хэрэггүй. Хожим маш олон барилдлагатай ниймлмэгц биднийг Будда гэдгийг ойлгуулна. Хамаг амьтан маш чухал, хамаг амьтан үгүй бол Будда бас байхгүй. Сэтгэлийн авшиг хүртмэгц Будда болон гэдгийг бид бясалгах тутам ойлгож мэдэх болохоор сайтар бясалгах хэрэгтэй. Хэрэв сайтар бясалгахгүй бол нэг л өдрийн дараа Будда болоод бусад өдөр нь Будда биш болж, мартаж орхигдоход хүрнэ. Агшнаа билэг нээгдэх номын цогцсыг бясалгач нь мөн чанараа хоромхон олж үзээд Будда болох нь дамжиггүй юм. Буддагийн гэрлийг олж үзвэл Буддатай нэгэн цогц болж Будда болно. Буддагийн аялгууг олж сонсвол их бага ч гэсэн Буддатай нэг цогц болох юм. Бид багавтар зэрэглэлийн Буддагийн аялгууг сонссон ч энэ нь мөн Буддагийн эгшиг аялгуу мөн. Багавтар зэрэглэлийн Буддагийн гэрлийг олж үзсэн ч нь мөн Буддагийн гэрэл мөн болно.
Бид Буддагийн өлмийд хүрвэл тэр даруй Будда болж, Буддаг олж харж, Буддаг барьж үзсэнд тооцогдоно. Бид зөвхөн Буддагийн нүүрийг хараагүй болохоор л өөртөө итгэлгүй байна.
Тиймээс хэдийд Будда болохоо хүлээсний хэрэггүй, сэтгэлийн авшиг хүртмэгц Будда болно. Бидэнд зөвхөн итгэл дутаж, туршлага байгаа төдий л юм. Олигтойхон бясалгаж, бүрэн гүйцэт даяанч хүчтэй болоод хамаг амьтныг гэтлэх үед бид ямар Будда болсоноо мэднэ. Гэвч хамаг амьтныг гэтэлгэхийн тулд ном хаялцах эрдэм, билэг ухаан байх хэрэгтэй. Дотоодод байгаа билэг ухаан ба туршлагыг заавал бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ гаднах мэдлэг, туршлага дутаж бас болзошгүй юм. Ингэж байж л сая хамаг амьтныг гэтэлгэж чадна.

Category: цагаан хоолтой хүмүүс | Views: 1030 | Added by: chinhai | Rating: 2.3/7
Total comments: 1
1  
http://www.wikimon.mn/content/49474.shtml

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Search
Calendar
«  7 sar 2009  »
7123456
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Entries archive
Site friends
  • Create your own site

  • Copyright MyCorp © 2016 |